Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн ГХХЯ-ны арга хэмжээнд оролцов

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оролцов. Арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Амбан захирагч Дэвид Хөрли, Гадаад хэргийн сайд Марис Пэин, Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Катрин Кэмпбэлл нартай танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.