Элчин сайд Д.Даваасүрэн К.Ливермортой уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга асан Кирстэн Ливерморыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэрбээр өмнө нь Австралийн парламентад 5 удаа гишүүнээр сонгогдож ажилласны зэрэгцээ Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөрийн даргаар ажиллаж байсан туршлагатай.