Элчин сайд Д.Даваасүрэн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийнтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 7 дугаар сарын 28-нд Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 12-нд зохион байгуулах “Mongolia Update” эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.