Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламентын гишүүдтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламент дахь Хойд болон төв Азийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Грег Оконнор, Мелисса Лий, гишүүн Тодд Маллер нартай 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тэрээр мөн Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Америк, Азийн асуудал хариуцсан орлогч Марк Синклэйр, Хойд Азийн хэлтсийн захирал Паула Вилсон нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.