ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Тус Элчин сайдын яамны ажилтнууд 2021 оны 2 дугаар сарын 27-28-нд Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлж, нийт 278 монгол иргэнд нотариатын болон иргэний бүртгэл хийв. Ингэснээр дээрх тооны иргэдийн Канберрад ирэх цаг, зардлыг хэмнэж чадсан гэж найдаж байна. Мөн 30 орчим иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Консулын үйлчилгээ үзүүлсэн 2 өдөрт үйлчлүүлсэн иргэдийн дийлэнх нь шаардлагатай бичиг баримтаа нягт нямбай бүрдүүлэн ирсэн тул богино хугацаанд олон иргэнд үйлчлэх боломж бүрдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Цөөн тооны иргэн материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж ирээгүйн улмаас эргэж буцах, эсвэл дараа үйлчлүүлэхээс аргагүйд хүрэх зэрэг явдал болсон. Иргэд бичиг баримтаа сайтар бүрдүүлэн ирвэл илүү олонд хүнд хүрч үйлчлэх боломж бүрддэг.

Консулын үйлчилгээ үзүүлэх байраар хангахын зэрэгцээ хүн хүчээр дэмжин ажилласан Австрали дахь Монголчуудын холбооныхондоо энэ ялдамд талархлаа илэрхийлье.