ӨМНӨД АВСТРАЛИ, БАРУУН АВСТРАЛИД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны 4 дүгээр сарын 17-нд Адэлэйд, 18-нд Перт хотод тус тус ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Консулын үйлчилгээнд:
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Нотариатын үйлчилгээ,
• Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/
• Төрсний бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл,
• Гадаад паспорт захиалга
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.
 
Үйлчилгээ үзүүлэх газрын хаягийг жич зарлана.
 
Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Өмнөд Австрали, Баруун Австрали мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд ямар үйлчилгээ авах талаар consul@mongolianembassy.org.au хаягаар 4 дүгээр сарын 16-наас өмнө ирүүлэхийг хүсье.
 
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ