Брисбен хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2018 оны 2 сарын 10-ны Бямба гарагт Брисбен хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

Ажиллах цаг:

2 дугаар сарын 10-ны Бямба гарагт 10:00 – 17:00.

Хаяг:

Meeting Room 4B,
State Library of Queensland
Stanley Pl, South Brisbane QLD

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл,
  • Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Буцах үнэмлэх олгох,
  • Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд хугацаа хэмнэх үүднээс ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны вэб хуудас www.mongolianembassy.org.au -наас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.