Мелбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас Мелбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

 

Ажиллах цаг:

  • 03 дугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 – 17:00.

Хаяг:

  • The Hub at Docklands
    80 Harbour Esplanade, Docklands VIC 3008

Консулын үйлчилгээнд:

  1. Иргэний шинэчилсэн бүртгэл,
  2. Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
  3. Нотариатын үйлчилгээ,
  4. Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  5. Төрсний бүртгэл,
  6. Гэрлэлт бүртгэл,
  7. Орчуулга, баталгаажуулалт
  8. Иргэний гадаад паспорт захиалга зэрэг болно.

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлсэн байх ёстой. Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭСЯ-ны вэб хуудас www.mongolianembassy.org.au -аас авна уу