Итгэмжлэл хийлгэх

1. Цахим хэлбэрээр үйлдэх, хянуулах итгэмжлэл

Цахим нотариатын системд бүртгүүлэх заавар

Цахим итгэмжлэл үйлдэх заавар

2. Итгэмжлэлээ хүргэгдсэн эсэхийг шалгах  

Монгол Улсад очсон эсэхийг нь ЭСЯ-ны Итгэмжлэл илгээгдсэн эсэхийг шалгах холбоосоор шалгана уу.

3. Төлбөр төлөх

Тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжийг дараах хоёр хэлбэрээр төлөх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамж 16 австрали долларыг (1 итгэмжлэлийн төлбөр) шилжүүлж, нотлох баримтыг бусад материалын хамт шуудангаар ирүүлэх,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.

4. Бусад 

Бусад