Бусад нотариатын үйлчилгээ

ЭСЯ нь иргэний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом,  жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг хийнэ.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирүүлнэ. Учир нь баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь дээр үндэслэн орчуулгын баталгаа хийх шаардлагатай байдаг.

Орчуулга, нотариатын үйлчилгээний хураамж:

  • Баримт бичгийн орчуулга, баталгаажуулалт хуудас тутмаас 8 австрали доллар.

Орчуулга, баталгаажуулалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч  Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
  2. Орчуулга, баталгаажуулалт хийлгэх  баримт бичиг: эх хувиар,
  3. Гадаад паспортын хуулбар: сунгалттай бол сунгалтын нүүртэй хуулбарын хамт,
  4. Өөртөө хаягласан буцах дугтуй,
  5. Үйлчилгээний хураамж.