Элчин сайд Д.Даваасүрэн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийнтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 7 дугаар сарын 28-нд Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 12-нд зохион байгуулах “Mongolia Update” эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ДЭЭДЛЭН ЗАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигт “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн […]

АВСТРАЛИ ДАХЬ КОВИД-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

1. КОВИД-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал Австрали Улсад КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 хувилбарын тархалт сүүлийн үед эрс нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн тоо болон нас баралтын тоо тогтмол өсч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй түвшинд хүрээд байна. Австралийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр өнгөрсөн 24 цагийн дотор […]

Ёслолын арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой болон Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Канберра хотноо […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын амралтын өдрүүд буюу 2022 оны 7 дугаар сарын 11-нээс 15-нд тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Баярын өдрүүдээр яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2022 оны 7 дугаар […]

АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД!

“Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолоор “Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г батлан америк доллароор тогтоож, суугаа орны валютад хөрвүүлэн хэрэгжүүлэхийг нийт Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл болгосон байдаг. Өнөөдрийн байдлаар австрали долларын америк доллартай харьцах ханш өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тус ЭСЯ үйлчилгээний […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Монгол Улсын хэд хэдэн иргэн тус ЭСЯ-нд хандан Монгол Улсын иргэн С.М-ээр зуучлуулан Hela Bent Mohsen гэсэн эзэнтэй “Aladin services” компанид ажилласан цалингаа авч чадахгүй байгаа талаар өргөдөл хүсэлтээ ирүүлээд байна. Иймд иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, уг этгээд, түүний зуучлагчид ажил санал болгосон тохиолдолд нухацтай бодож шийдвэр гарган, аливаа гэмт хэргийн хохирогч болохоос […]

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламентын гишүүдтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламент дахь Хойд болон төв Азийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Грег Оконнор, Мелисса Лий, гишүүн Тодд Маллер нартай 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тэрээр мөн Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Америк, Азийн асуудал хариуцсан орлогч […]

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Амбан захирагч Синди Кирод 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Амбан захирагч Синди Кирод уламжилж, Шинэ Зеланд Улс нь Монгол Улсын Энэтхэг-Номхон далайн […]

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Родни Харристай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. […]