Австрали Улсын хилээр хүүхэдтэй гарах бичиг

Иргэн Та хүүхдээ бусадтай эх орон руу нь буцаах тохиолдолд Хүүхэдтэй хилээр гарах бичиг Элчин сайдын яамнаас авна. Харин хүүхдээ Монгол Улсаас Австрали Улс руу авчруулах тохиолдолд энд дарж, итгэмжлэлийн загварыг татаж авна уу.

Хүүхэд авч явах бичиг авахад дараах материалыг бүрдүүлэн шуудангаар ирүүлнэ үү. Үүнд:

  1. Эцэг, эхээс Элчин сайдын яаманд хандсан өргөдөл,
  2. Эцэг, эхийн гадаад паспортын хуулбар,
  3. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар,
  4. Хүүхдийн гадаад паспортын хуулбар,
  5. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
  6. Хүүхдийг хүргэж өгөх иргэний гадаад паспортын хуулбар,
  7. Хүүхдийг хүргэж өгөх иргэний төрсний гэрчилгээний хуулбар,
  8. Хүүхдийг хүргэж өгөх иргэний иргэний үнэмлэхний хуулбар,
  9. Өөртөө хаягласан буцах дугтуй,
  10. Үйлчилгээний хураамж 20 австрали доллар /Төлбөрийг Австралийн шуудангийн Money Order-оор эсхүл банкны чекээр ирүүлнэ үү./.

Дээрх бүрэн материалыг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 1-2 хоногт Хүүхэд авч явах бичгийг гарган Танд шуудангаар хүргүүлнэ.

ЖИЧ: Аливаа материал дутуу тохиолдолд бичиг гаргах боломжгүй тул материалаа бүрэн бүрдүүлнэ үү.