Итгэмжлэл хийлгэх

1. Цахим хэлбэрээр үйлдэх, хянуулах итгэмжлэл

Цахим нотариатын системд бүртгүүлэх заавар

Цахим итгэмжлэл үйлдэх заавар

2. Цаасан хэлбэрээр үйлдэх итгэмжлэл

Цаасан хэлбэрээр итгэмжлэл үйлдэх заавар

3. Итгэмжлэлээ хүргэгдсэн эсэхийг шалгах  

Итгэмжлэлээ тус ЭСЯ-нд хүргэгдсэн эсэхийг Австралийн шуудангийн https://auspost.com.au/mypost/track/#/search холбоосоор нэвтэрч, дугтуйныхаа дугаарыг оруулан шалгаж байна уу.

Монгол Улсад очсон эсэхийг нь Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудсаар орж  шалгана уу.

4. Төлбөр төлөх

Тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжийг дараах хоёр хэлбэрээр төлөх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримтыг бусад материалын хамт шуудангаар ирүүлэх,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.