“The HU” хамтлагийн гишүүдтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австрали, Шинэ Зеландад аялан тоглолт хийж буй “The HU” хамтлагийн гишүүдтэй 2022 оны 8 дугаар сарын 7-нд Сидней хотын тоглолтын үеэр уулзаж, Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
Хүннү рок урсгалын “The HU” хамтлаг нь Австралийн Мелбурн, Брисбэн, Аделэйд, Сидней хотуудад тоглолтоо хийсэн бөгөөд Шинэ Зеландын Окланд хотод 8 дугаар сарын 11-нд тоглоно.
Австрали дахь монголчууд болон австралийн шүтэн бишрэгчдэдээ гайхалтай тоглолт толилуулж, үзэгчдийг байлдан дагуулсан Монгол Улсын Соёлын элч “The HU” хамтлагийнхаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
встрали дахь монголчууд болон австралийн шүтэн бишрэгчдэдээ гайхалтай тоглолт толилуулж, үзэгчдийг байлдан дагуулсан Монгол Улсын Соёлын элч “The HU” хамтлагийнхаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье.