Монгол Улс 
Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 
жилийн ойн хүрээнд Монголын жазз хөгжимчид 2022 оны 12 дугаар сарын 18-наас 1 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Австралид аялан тоглолт хийж, Ньюкасл хотноо болох Австралийн жазз хөгжмийн 76 дугаар чуулганд оролцоно. Уг аялан тоглолт нь Монгол Улсын Соёлын элч Жон Лантригийн санаачилгаар хэрэгжиж буйг дуулгахад таатай байна.




“The Mongolian All Stars” нь Монголын жазз хөгжмийн шилдэг залуу уран бүтээлчдээс бүрдсэн хамтлаг болно. Тус хамтлаг нь Австралийн Канберра, Мелбурн, Сидней, Госфорд хотуудын жазз клубуудэд тоглолтоо толилуулна. 





Та бүхнийг “The Mongolian All Stars” тоглолтод хүрэлцэн ирж, нэгэн үдшийг жазз хөгжмийн аялгуу сонсож, алжаалаа тайлж, таатай өнгөрүүлэхийг урьж байна. 





Тоглолтын хуваарь:

19.30 The JazzLab (27 Leslie Street, Brunswick)

19.00 Smith’s Alternative (76 Alinga Street, Civic)

14.00 Central Coast Jazz League

*Цаг, газар тодорхой болмогц зарлана


