Элчин сайдын яам зөвхөн цахим нотариатын системээр үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч, хянан баталгаажуулах болов

Иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг https://e.notary.mn/consul/login цахим системээр хүлээн авах туршилтыг хийж буй талаар өмнө мэдэгдсэн билээ.

Монгол Улсын хэмжээнд нотариатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжиж буйтай холбогдуулан хилийн чанад дахь иргэдийн итгэмжлэлийг уг системийн дагуу хянасны үндсэнд эх хувийг баталгаажуулахаар болж байгаа тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэлийг тус ЭСЯ хүлээн авахгүй бөгөөд зөвхөн https://e.notary.mn/consul/login системд үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч баталгаажуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Иймд та бүхэн дээрх системд нэвтрэн хэрэглэгчийн эрх үүсгэн, итгэмжлэлээ цахимаар хянуулсны үндсэнд, тус ЭСЯ-нд биеэр ирж эсвэл шуудангаар /хянуулсан итгэмжлэлийг хэвлэн гаргаж, өөрийн баталгаат гарын үсэг зурж, өөрийн гадаад паспорт болон Монгол Улсад хүлээн авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримтын хамт тус ЭСЯ-ны хаягаар илгээх/ илгээж баталгаажуулах боломжтой болсныг анхааруулж байна.