Үндэсний энгийн гадаад паспортын зургийг цахимаар авдаг болов

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс үндэсний энгийн гадаад паспортод хэвлэгддэг иргэдийн цээж зургийг цахимаар авч эхлээд байна.

Ингэснээр өмнө нь иргэдийн зүгээс гадаад паспорт захиалахдаа стандартын бус буюу хэмжээс болон нягтаршил зөрүүтэй цээж зураг ирүүлдэг байсан тогтолцоог халж, Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага /ICAO/-гаас тогтоосон стандартад нийцүүлж буйгаараа онцлог юм.

Иймд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан үндэсний энгийн гадаад паспорт захиалахтай холбоотой шинэчилсэн дэлгэрэнгүй мэдээлэл болон цээж зургаа цахимаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар луу илгээх зааварчилгааг Цээж зураг заавар холбоосоор орж харна уу.