ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын амралтын өдрүүд буюу 2023 оны 7 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Баярын өдрүүдээр яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2023 […]

Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна

Элчин сайд Д.Даваасүрэн 2023 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрээр 6 дугаар сарын 6-ны өдөр албаны дараах уулзалтуудыг хийв. Үүнд: Баруун Австрали мужийн Парламентын гишүүн, Сөрөг хүчний бүлгийн дарга Шон Ловтой уулзаж, хоёр талын улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар […]

ПЕРТ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 9-ний Баасан гарагт 10.00-15.00 цагт Перт хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээнд: Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл баталгаажуулалт, Төрсний бүртгэл, Гэрлэлт бүртгэл, Гадаад паспорт захиалга Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана. Консулын үйлчилгээг авах иргэд […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6 дугаарт заасны дагуу “Хүүхдийн баяр” буюу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Жич: Яаралтай асуудлаар ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар холбоо барина уу. ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Австралид үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэдээлэл

ИРГЭДИЙН АНХААРАЛД! Австрали Улсад үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаарх мэдээллийг доорхоос үзнэ үү. Австрали Улсын 8 муж тус бүрд Эрх зүйн туслалцааны зөвлөл “Legal Aid” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дараахь үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнд. – Өмгөөлөгч авах санхүүгийн чадамжгүй хүмүүсийг шүүх хуралдаанд болон бусад асуудалд хуулийн хүрээнд төлөөлөх […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Австрали Улсад өнөөдрийн байдлаар 11,000 гаруй монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Австрали Улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг сайтар судлаагүйн улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна. Учир нь монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл нь тус улсад ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог. […]

МЕЛБУРН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 22-ны Бямба гарагт 10-17 цагт Мелбурн хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээнд: Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл баталгаажуулалт, Төрсний бүртгэл, Гэрлэлт бүртгэл, Гадаад паспорт захиалга Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана. Консулын үйлчилгээг авах иргэд […]

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 25-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээнд Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл баталгаажуулалт, Төрсний бүртгэл, Гэрлэлт бүртгэл, Гадаад паспорт захиалга Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана. Консулын үйлчилгээг авах иргэд […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу тус ЭСЯ 2023 оны 2 дугаар сарын 21, 22, 23- буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд ажиллахгүй. Та онц яаралтай асуудлаар ЭСЯ-ны 04 2305 8032 дугаарын шуурхай утсаар холбогдоно уу. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Цахим нотариатын системийн вэб хуудасны хаяг шинэчлэгдэв. Иргэн Та www.consul.notary.mn/login системээр нэвтэрч, тус Элчин сайдын яамны цахим хуудаст буй зааврын дагуу бүртгүүлж, итгэмжлэлээ цахимаар үйлдэнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolianembassy.org.au/itgemjlel/ холбоосоор орж харна уу.