Консулын үйлчилгээ

Тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжийг дараах хоёр хэлбэрээр төлөх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримтыг бусад материалын хамт шуудангаар ирүүлэх,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.

Баримт бичгийн хуулбарт тавигдах шаардлага:

– Баримт бичгийг аль болох тод, гаргацтай хэвлэж, хуулбарлаж ирүүлэх,
– Бичиг баримтын хуулбар нь цагаан, цайвар дэвсгэртэй байх,
– Бичиг баримтын хуулбарын хэмжээ нь эх баримтын хэмжээтэй адил байх,
– Итгэмжлэлийг үйлдэхдээ нотариатын болон ЭСЯ-ны тамга дарах зай үлдээх,
– Хэрэв иргэн Танд иргэний үнэмлэх, гадаад паспортыг сканердах /канондах/ боломжгүй тохиолдолд зургийг авч хуулбарлахдаа гар, хуруу, хумс зэргийг оруулахгүй байхыг анхаарах.