Гэрлэлт цуцлуулсны бүртгэл

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2, 14.3, 14.5

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцална.

А. Шүүхийн журмаар

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр /гадаад улсад гэрлэлтийг цуцлсан тухай шүүхийн шийдвэрийг орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар батлуулах/
  • Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувиар/
  • Гэрлэлтийн бүртгэлийн архивын лавлагаа
  • Эхнэр, нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл /Гадаад хүний өргөдлийг орчуулах/
  • Бичиг баримтын хуулбар /Иргэний үнэмлэх, гадаад паспорт…/

Б. Захиргааны журмаар

  • Эхнэр, нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл /эд хөрөнгө болон төрсөн буюу үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрснийг гараар бичиж өргөдөлдөө дурдсан байна/
    /Гадаадын иргэн өөрийн үндсэн хэлээр өргөдөл бичиж, орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар батлуулах/
  • Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувиар/
  • Гэрлэлтийн бүртгэлийн архивын лавлагаа
  • 18-аас доош насны хүүхэдгүй тухай оршин суугаа сум хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Бичиг баримтын хуулбар /Иргэний үнэмлэх, гадаад паспорт…/

Хэрэв эхнэр, нөхрийн хэн нэг нь нас барсан, эрх зүйн чадамжгүйд тооцсон, 3-аас дээш жил хорих ял эдлэхээр таслан шийдвэрлэх тонтоол хүчин төгөлдөр болсон бол хэн нэгнийх нь гаргасан хүсэлтээр гэрлэлтийг цуцалж болно.

Үйлчилгээний хураамж: 16 австрали доллар.

Жич: Захиргааны журмаар гэрлэлт цуцлуулахад эхнэр, нөхөр хоёр биечлэн байх шаардлагатай.