Буцах үнэмлэх

БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

“Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших хадгалах журам”-аас

Найм. Буцах үнэмлэх

8.1. Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх олгоно.

8.5. Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс 12 сарын хугацаанд хүчинтэй байна.

8.6. Буцах үнэмлэх олгоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

8.6.1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;

8.6.2. Иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар, эсвэл иргэний бүртгэл хариуцсан төрийн байгууллагын дэлгэрэнгүй лавлагаа;

8.6.3. 3.5х4.5 см-ийн хэмжээний цагаан дэвсгэртэй цээж зураг 2 хувь;

8.6.4. Төлбөр төлсөн баримт.

8.6.5. Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний гээгдүүлсэн гэх улсын хил нэвтрэх эрхийн баримт, Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа.

8.7. Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.

8.8. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй эсхүл алслагдсан газар байгаа иргэдэд баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэхийг олгож болно.

8.11. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч Иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Энэ журмын дагуу гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлагатай болсон Монгол Улсын иргэн өөрийн биеэр ЭСЯ-нд ирж буцах үнэмлэх мэдүүлнэ.

Буцах үнэмлэхээр  дайран өнгөрч буй оронд болон бусад улс оронд аялах болон зорчих боломжгүй зөвхөн транзит хийж, Монгол Улс руу буцахад олгогддог баримт бичиг.

Төлбөр 25 австрали доллар