Гадаад паспорт шинээр олгох

Австрали Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, хүчинтэй хугацаа нь дуусах, түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна.

Үндэсний энгийн гадаад паспорт шинээр авахын тулд дараах бичиг баримтыг бvрдvvлж, ЭСЯ-д шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна.

  1. Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр бичих бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал тодорхой бичсэн байна)
  2. Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах,
  3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
  4. Гэмтсэн, хуудас дууссан, дахин сунгах зайгvй болсон тохиолдолд цаашид ашиглах боломжгvй болсон паспортын сунгалттай хуудасны хуулбар,
  5. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар болон хуучин гадаад паспортын хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхний хуулбар,
  6. Австрали Улсад оршин суугаа визний хуулбар (Visa Grant Notice),
  7.  Цээж зургаа УБЕГ-ын photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээнэ.

Зурагт тавигдах шаардлага:

  • нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлсэн байна,
  • малгай, алчуур, нүдний шилгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байна,
  • зургийн арын дэвсгэр цагаан байна,
  • зургийн хэмжээ 413 х 531 pixel байна,
  • сүүлийн 1 сарын дотор авахуулсан байна.

Жич: Та өөрийн зургийг www.photo.burtgel.gov.mn системээр цахимаар илгээгээгүй тохиолдолд гадаад паспортын захиалга авах боломжгүй болохыг анхаарна уу.

Цээж зураг УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээх зааврыг https://fb.watch/gwW8idGab7/ холбоосоор орж үзнэ үү.

8. Цээж зургаа УБЕГ-ын photo.burtgel.gov.mn цахим хуудаст амжилттай оруулсан тухай хуудсыг хэвлэж хавсаргана.

9. Паспортынхураамж 80 австрали долларыг тус ЭСЯ-ны доорх дансанд шилжүүлж, баримтыг хасаргана.

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

* Хүсэлт гаргагч нь ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол эдгээр бичиг баримтаа баталгаат шуудангаар илгээнэ,

* Шинээр ирсэн паспортыг буцаан явуулах төлбөрийг нь төлсөн (Express post with signature on delivery OR Registered post), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.

Анхаарах зүйлс: 

  1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.
  2. Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр Австрали Улсын виз шилжиж тавигдахгvй бөгөөд, шинэ паспортаа хүлээн авмагц Австрали Улсын Дотоод хэргийн яам (Department of Home Affairs)-ын вэб сайтаарэсхүл имэйлээр мэдэгдэх ёстой. Вэб сайтаар орж заавартай танилцана уу. Паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
  3. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг. Мэдүүлэгтээ Австрали Улсад болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй. Паспорт захиалсны дараагаар оршин суугаа хаягаа өөрчлөх бол ЭСЯ-нд мэдэгдэх хэрэгтэй.
  4. Шинээр төрсөн хүүхдийн гадаад паспорт дээр бичигдэх англи нэрийг өргөдөлдөө тусгайлан тусгах шаардлагатай болно. Жишээ нь: Munkhbat гэх нэрийг Munhbat гэж бичүүлэх хүсэлтэй бол өргөдлөлдөө тусгана.
  5. Шинээр паспорт авахад 3 сар хүртэл хугацаа шаардагдана.

Иргэд шинэ паспорт захиалж паспортоо 3 сараас дээш хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь дараахь шалтгаантай. Үүнд:

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
  2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
  3. Монгол Улсаас Австрали Улс руу шууд нислэг байхгүй, дипломат шуудан ирэх боломж хомс байдаг, зэрэг болно.