Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 25-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээнд Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл баталгаажуулалт, Төрсний бүртгэл, Гэрлэлт бүртгэл, Гадаад паспорт захиалга Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана. Консулын үйлчилгээг авах иргэд […]
Сүүлийн үеийн мэдээ
-
-
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу тус ЭСЯ 2023 оны 2 дугаар сарын 21, 22, 23- буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд ажиллахгүй. Та онц яаралтай асуудлаар ЭСЯ-ны 04 2305 8032 дугаарын шуурхай утсаар холбогдоно уу. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
-
ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Цахим нотариатын системийн вэб хуудасны хаяг шинэчлэгдэв. Иргэн Та www.consul.notary.mn/login системээр нэвтэрч, тус Элчин сайдын яамны цахим хуудаст буй зааврын дагуу бүртгүүлж, итгэмжлэлээ цахимаар үйлдэнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolianembassy.org.au/itgemjlel/ холбоосоор орж харна уу.
-
АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН АМЬДАРЧ БУЙ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Австрали, Шинэ Зеланд Улсад оршин суугаа, “Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангасан иргэн Та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 1-ний дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлнэ үү. Үүнд: 1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан); 2. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар; 3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар; 4. Хүүхэд үрчилж […]
-
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.7-д заасны дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус ЭСЯ ажиллахгүй болно. Яаралтай асуудлаар ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН […]