Хүн ам, орон сууцны завсрын тооллого – 2015

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг хийж байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдийг www.nso.mn цахим хуудсаар дамжуулан интернет тооллогод хамруулах ажил хийгдэж байна.

Интернет тооллогод хамрагдах тухай зааварчилгаа, мэдээллийг энд дарж авна уу.

Монгол Улсын иргэн Таныг дээрх тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.