Иргэний үнэмлэх шинээр авах, 25, 45 насны сунгалт хийлгэх

 

16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

    • Төрсний гэрчилгээ,
    • Гадаад паспорт,
    • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх,

Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал

  • Төрсний гэрчилгээ,
  • Гадаад паспорт,
  • Иргэний үнэмлэх,
  • эхнэр, нөхрийн болон 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ.