Гэрлэх хос гэрлэлт бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, гэрлэлтээ бүртгүүлнэ.
Үүнд:
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.
- Гэрлэх хос Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргана. Өргөдөлд гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бичин гарын үсэг зурсан байна.
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт,
- Австрали Улсад оршин суух виз (Visa Grant Notice)-ний хуулбар,
- Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /эх хувиар/,
- Эрүүл мэндийн шинжилгээ: ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байна/*- Австрали Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн тохиолдолд дээрх шинжилгээ шаардахгүй бөгөөд Австралийн гэрлэлийн гэрчилгээг эх хувиар ирүүлнэ,
- Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гэрч байлцуулан гэрлэлт бүртгэнэ.
- Үйлчилгээний хураамж 20 австрали доллар.