ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Иргэн Та e.notary.mn цахим нотариатын системээр үйлдэж, тус ЭСЯ-аар баталгаажуулсан итгэмжлэлээ Монгол Улсад очсон эсэхийг http://mongolianembassy.org.au/итгэмжлэл-илгээгдсэн-эсэхийг-шалгах/  холбоосоор орж шалгана уу. Уг мэдээлэл ажлын өдрүүдэд 15.00 – 17.00 цагийн хооронд шинэчлэгдэж байх болно.

АНХААРАХ:

 

  1. Итгэмжлэлийн бүртгэлийн дугаар гэж таны итгэмжлэл дээрх, доорх зурагт харагдаж буй дугаарыг хэлнэ.

  1. Монголд хүлээн авах хүн рүү зурагт харагдаж буй QR код болон 12 оронтой /үсэг, тооноос бүрдсэн/ дугаарыг хүргүүлснээр монголд хүлээн авах “Төлөөлөгч” нь өөрт ойр байрлах нотариат руу хандаж, итгэмжлэлээ баталгаажуулан авах боломжтой. /Цахим нотариатын систем нь Улаанбаатарын хэмжээнд бүрэн нэвтэрсэн буюу өөрт ойр байрлах аль ч нотариатч руу хандах боломжтой. Харин орон нутагт хэсэгчлэн нэвтэрсэн тул “Төлөөлөгч” нь очихоор төлөвлөж буй өөрт ойр байлах нотариатчаасаа цахим нотариатын системд нэвтэрсэн эсэхийг урьдчилан лавласны дараа хүрэлцэн очих нь зүйтэй/.