Монгол судлалын гуравдугаар бага хурал болов

Австралийн Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн Монгол судлалын 3-р бага хурал өнөөдөр болов. АҮИС-ийн хүндэт профессор Игорь дэ Рахевилц, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нбд профессор Д.Заяабаатар нар хүндэт илтгэгчээр оролцов.

АҮИС-ийн дэргэдэх Монгол хүрээлэн нь 2011 онд байгуулагдсан бөгөөд АҮИС-д үйл ажиллагаа явуулдаг орон судлалын дөрөвхөн хүрээлэнгийн нэг юм. АҮИС-д Монгол судлалын хүрээлэнгээс гадна Япон, Хятад, Солонгос судлалын хүрээлэнгүүд л байдаг.

Монгол судлалын хүрээлэн нь 2011 оноос “Монгол судлал”, “Mongolia update” бага хурлуудыг АҮИС-д жил жилээр ээлжлэн зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын ЕТГ, ГХЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл, Канберрад суугаа ЭСЯ тус хүрээлэнгийн үйл ажиллагааг анхнаас нь дэмжсээр ирсэн.

Conference1