СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
 
Австралийн Парламентын сонгуулийн санал хураалт 2022 оны 5 дугаар сарын 21-нд явагдах тул тус Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 22-ны Ням гарагт Сидней хотод ажиллан 10-17 цагт консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Консулын үйлчилгээнд
 
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Нотариатын үйлчилгээ,
• Итгэмжлэл гэрчлэлт /бүх төрлийн/
• Төрсний бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл,
• Гадаад паспорт захиалга
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
 
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
 
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Suite 91, 420 Pitt Street, Sydney city
 
Жич: Брисбэн хотод 6 дугаар сарын эхний 7 хоногт консулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
 
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ