Элчин сайд Д.Даваасүрэн Э.Ваяттай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хөгжлийн бодлогын газрын туслах нарийн бичгийн дарга Эдан Ваяттай 2022 оны 5 дугаар сарын 6-нд уулзан хоёр орны хөгжлийн бодлого, түүний дотор Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Шинэ Коломбо хөтөлбөрийн талаар санал солилцож, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Уулзалтад Австралийн ГХХЯ-ны Боловсрол, тэтгэлэгт хөтөлбөрийн газрын захирал Алопи Латукэфу, Шинэ Коломбо хөтөлбөрийн ажилтан Эстреллита Боскович нар байлцав.
May be an image of 4 people and people standing