Энэ 8 дугаар сарын 29-ний тусгай үүргийн нислэгт хамрагдаад Викториа мужаас ирэх иргэдийн анхааралд

– Викториа мужаас (бусад муж хамаарахгүй) Шинэ Өмнөд Уэльс муж руу зорчиход шаардлагатай тусгай зөвшөөрлийг дараах холбоосоор авна уу. Зөвшөөрөл нь олгосон өдрөөс 3 хоногийн дотор хүчинтэй.
– 2020 оны 8 дугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжиж эхэлсэн журмын дагуу Викториа мужаас орон нутгийн нислэгээр Шинэ Өмнөд Уэльс мужаар дамжин өнгөрч буй тохиолдолд Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газраас нэгдсэн байдлаар буудлын зохицуулалтыг хийх бөгөөд 48 цагийн дотор байх бол төлбөрөөс чөлөөлөх юм байна.
– Орон нутгийн онгоц Сиднейн онгоцны буудалд буусан даруйд Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн ажилтнууд Викториа мужаас ирсэн зорчигчдод хяналт тавьж ажиллах бөгөөд шаардлагатай заавар, зааварчилгааг өгч, хуваарилагдсан зочид буудалд нь хүргэж өгөх юм байна. Мөн тусгай үүргийн онгоц нисэх өдөр зочид буудлаас нь онгоцны буудал руу хүргэх зохицуулалтыг хийнэ.