АВСТРАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоохоор нэмж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Австрали Улсаас эх орондоо буцах иргэдийн нислэгийн чиглэл улам хязгаарлагдаж байна.

Үүнтэй холбогдуулан ЭСЯ-наас Австрали Улсын Дотоод хэргийн яамны Хилийн хамгаалах газар болон Цагаачлалын албатай уулзаж, дээрх хугацаанд визийн хугацаа нь дуусч буй иргэдийн асуудлаар ярилцахаар ажиллаж байна.

Иймд Австралид байгаа, нислэгийн хязгаарлалттай өдрүүдэд визийн хугацаа нь дуусч, тус улсаас зайлшгүй гарах шаардлагатай болсон иргэд доорх хүснэгтийг бөглөж, ЭСЯ-нд consul@mongolianembassy.org.au хаягаар нэн даруй ирүүлнэ үү.

 

Овог, нэр Регистрийн дугаар Паспортын дугаар Визийн төрөл, хугацаа Австралид ирсэн огноо Австралиас гарах ёстой огноо Утасны дугаар

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр