Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

2019 оны 4 дүгээр сарын 21-ний Ням гарагт Сидней хотод зохион байгуулагдах тус Элчин сайдын яамны нэрэмжит сагсан бөмбөгийн ээлжит тэмцээний үеэр консулын үйлчилгээ үзүүлнэ.

Ажиллах цаг:

4 дүгээр сарын 21-ний Ням гарагт 11:00 – 16:00.

Хаяг:

Waratah Park, Rawson Avenue, Sutherland, NSW 2232

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга
  • Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

ЖИЧ: Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлсэн байх ёстой. Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭСЯ-ны вэб  консулын үйлчилгээ хуудаснаас авч хэвлэн ирнэ үү.