АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ УЛСУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Нэг зүйлийг онцлон мэдэгдье.
 
Эх орондоо буцах хүсэлтээ гаргаж буй иргэн бүрийн өргөдөл, хавсаргасан материалыг нэгдсэн жагсаалтад оруулан долоо хоног бүр Улсын онцгой комисст шинэчлэн хүргүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, тус ЭСЯ-нд өргөдөл гаргасан хүн болгоны нэр Улсын онцгой комисст очсон байгаа.
 
Тухайн тусгай үүргийн онгоцонд суулгах иргэдийн нэрсийг л ЭСЯ-наас Улсын онцгой комисст хүргүүлдэг мэтээр зарим иргэн ойлгоод байх шиг байна. ЭСЯ өргөдлөө өгсөн бүх хүний нэрийг Улсын онцгой комисс руу явуулна, тухайн онгоцонд хэн хэнийг багтаахыг зөвхөн Улсын онцгой комиссын Шуурхай штаб шийднэ гэсэн зарчим үйлчилж байгаа болно.