ЗӨВЛӨМЖ

Олон улсын жишгээр гадаад паспортын хугацаа дуусахаас 6 сарын дотор аливаа улсын хилээр оруулж, гаргадаггүй журамтай.

Сүүлийн үед гадаад паспортын хугацаагаа дуусах болсныг анзаараагүйн улмаас Австралийн хилээр гарч чадахгүй, нисэх онгоцны буудлаас буцах, нислэгийн тийзний үнээр санхүүгийн хувьд хохирох явдал гарч байна.

Тиймээс Элчин сайдын яамнаас Австрали Улсад сурч, ажиллан амьдарч байгаа иргэн Танд өөрийн гадаад паспортын хугацаагаа шалгаж байхыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ