Консулын газрын удирдлагууд уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд 2017 оны 9 дүгээр сарын 8-нд Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Консулын асуудал эрхэлсэн Нэгдүгээр орлогч Жон Филптэй Канберра хотноо уулзаж, консулын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын дараа Я.Ариунболд Австралийн ГХХЯ-ны Гадаад паспортын газар, Консулын шуурхай алба, Иргэдтэй харилцах албаны байраар тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, туршлагаа хуваалцав.