“Монгол тулгатан-2” арга хэмжээнд оролцов

Элчин сайд Д.Даваасүрэн Австрали дахь Монголын залуучуудын холбооноос 2021 оны 12 дугаар сарын 18-нд Сидней хотноо зохион байгуулсан “Монгол тулгатан-2” арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээнд Австрали Улсад үйл ажиллагаагаа явуулж буй холбоод, төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд Монголын залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, бусад холбоод, төрийн бус байгууллагуудтай хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Элчин сайд Д.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Австрали Улсад үйл ажиллагаагаа явуулж буй холбоод, төрийн бус байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид үйл ажиллагаагаа ЭСЯ-тайгаа уялдуулж ажиллахын чухлыг онцолж, ЭСЯ-ын зүгээс туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.