Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

2018 оны 4 сарын 1-ны Ням гарагт Австрали дахь Монголчуудын холбооноос зохион байгуулах сагсан бөмбөгийн ээлжит тэмцээний үеэр Элчин сайдын яамнаас консулын үйлчилгээ үзүүлнэ.

Ажиллах цаг:

4 дугаар сарын 1-ны Ням гарагт 10:00 – 16:00.

Хаяг:

Waratah Park, Rawson Avenue, Sutherland, NSW 2232

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл,
  • Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Буцах үнэмлэх олгох,
  • Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

Та үйлчилгээ авахдаа хугацаа хэмнэх үүднээс ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны вэб хуудасны консулын үйлчилгээ хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж хэвлэн авч ирнэ үү.