СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны 2 дугаар сарын 27-28-нд Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд:
Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
Нотариатын үйлчилгээ,
Итгэмжлэл гэрчлэх /бүх төрлийн/,
Төрсний бүртгэл,
Гэрлэлт бүртгэл,
Гадаад паспорт захиалга,
Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.
Ажиллах цаг:
2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 09:00 – 16:00
2 дугаар сарын 28-ны Ням гарагт 09:00 – 12:00
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
91/420 Pitt Street
Haymarket NSW 2000
Иргэд та бүхэн консулын үйлчилгээг авахдаа Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөхийг хүсье.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ