Улсын Онцгой Комиссын шийдвэр

SARS-CoV-2 вирусын Омикрон анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан УОК-ын 29 дүгээр хуралдааны дагуу дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байна. Үүнд ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве Улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн иргэдэд тус шийдвэр мөн хамаарна. Энэхүү хорио 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 12 цагаас эхэлж үйлчилнэ.
Энэхүү хорио Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдэд хамаарахгүй ба дээр дурдсан улсаас ирж байгаа Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.
• бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх,
• УОК-оос бэлдсэн байранд 10 хоног тусгаарлагдах,
• тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа бх-ПГУ тест өгөх.

(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй гэхдээ тусгаарлагдана)

Бусад улсаас ирж буй Монгол Улсын иргэн ба бусад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна. Үүнд :
• бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх, вакцины бүрэн тунгийн сертификаттай байх,
• вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба бх-ПГУ сөрөг тесттэй байх, сүүлийн 72 цагт өгсөн байх,
• ирмэгцээ онгоцны буудал дээр тест өгөх.

(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй)