Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Соёлын элч Жон Лантритай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Соёлын элч Жон Лантриг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн соёлын болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ирэх онд тохиох Монгол Улс, Австрали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцов.