Элчин сайдын яам цахим нотариатын системд бүрэн шилжив

Иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг https://e.notary.mn/consul/login цахим системээр хүлээн авах туршилтыг хийж буй талаар өмнө мэдэгдсэн билээ. Монгол Улсын хэмжээнд нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус Элчин сайдын яам зөвхөн цахим нотариатын системээр үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч, баталгаажуулах болсныг мэдэгдэж байна. Нотариатын үйлчилгээ цахимд шилжсэнээр Төлөөлөгч буюу Монгол Улсад […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8-д заасны дагуу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Яаралтай асуудлаар ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН […]

Шинэ Зеландын ГХХЯ-ны Хойд Азийн захиралтай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн газрын захирал Паула Уилсонтой 2022 оны 11 дүгээр сарын 14-нд цахим уулзалт хийж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын тов тохирох, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, англи хэлний багш нарыг Шинэ Зеландад бэлтгэх болон хоёр талын боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын […]

Үндэсний энгийн гадаад паспортын зургийг цахимаар авдаг болов

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс үндэсний энгийн гадаад паспортод хэвлэгддэг иргэдийн цээж зургийг цахимаар авч эхлээд байна. Ингэснээр өмнө нь иргэдийн зүгээс гадаад паспорт захиалахдаа стандартын бус буюу хэмжээс болон нягтаршил зөрүүтэй цээж зураг ирүүлдэг байсан тогтолцоог халж, […]

Элчин сайдын яам зөвхөн цахим нотариатын системээр үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч, хянан баталгаажуулах болов

Иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг https://e.notary.mn/consul/login цахим системээр хүлээн авах туршилтыг хийж буй талаар өмнө мэдэгдсэн билээ. Монгол Улсын хэмжээнд нотариатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжиж буйтай холбогдуулан хилийн чанад дахь иргэдийн итгэмжлэлийг уг системийн дагуу хянасны үндсэнд эх хувийг баталгаажуулахаар болж байгаа тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэлийг тус ЭСЯ хүлээн […]

Парламентын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Алекс Каллумтай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Холбооны Улсын Парламентын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал Алекс Каллумтай энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус улсын Парламентын ордонд уулзаж, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдаж байгаатай холбогдуулан бүлгийн дарга, дэд дарга нарыг ойрын үед сонгох асуудлаар санал солилцож, хоёр орны парламентын бүлгүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, ирэх онд хэрэгжүүлэх […]

Шадар сайдын Ажлын албаны дарга Жо Тарнавскитэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Холбооны Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Жо Тарнавскитэй энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус улсын Парламентын ордонд уулзаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас Австралийн Шадар сайд Ричард Марлзад илгээж буй талархлын захидлыг гардуулж, ирэх онд Монгол, Австралийн хооронд хэрэгжүүлэх хоёр талын айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Цахим нотариатын системийг нэвтрүүлж, итгэмжлэлийг цахимаар хянаж эхлэв

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, дараахь зааврын дагуу итгэмжлэлээ боловсруулж, тус Элчин сайдын яамаар хянуулсны үндсэнд биечлэн ирж, […]

Канберра хотын түүхэн барилгуудыг Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтүүлэв

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтүүлэв. Манай хоёр улс 1972 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө […]

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсын Шадар сайд Ричард Марлзтай уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ өдөр Австралийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлзтай уулзаж, хоёр тал болон бүс нутаг, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын эхэнд талууд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн […]