Мэдээ

Элчин сайд Д.Даваасүрэн К.Ливермортой уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга асан Кирстэн Ливерморыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэрбээр өмнө нь Австралийн парламентад 5 удаа гишүүнээр сонгогдож ажилласны зэрэгцээ Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөрийн даргаар ажиллаж байсан […]

“Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион […]

“АЖИЛЛАХ БОЛОН АМРАХ” ВИЗ ЭЗЭМШИГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТҮРҮҮЧ АВСТРАЛИД ИРЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын иргэд 2022 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Австралийн “Ажиллангаа амрах /Working Holiday Makers/” визийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон билээ. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрийн дагуу Австралийн “Work and Holiday 462” визэнд мэдүүлэхээр манай 204 иргэн Гадаад харилцааны яамны Консулын газраас “Засгийн газрын баталгаат захидал”-аа авсан болно. “Ажиллах болон амрах” визээ авсан Монголчуудын түрүүч […]

“The HU” хамтлагийн гишүүдтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австрали, Шинэ Зеландад аялан тоглолт хийж буй “The HU” хамтлагийн гишүүдтэй 2022 оны 8 дугаар сарын 7-нд Сидней хотын тоглолтын үеэр уулзаж, Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ. Хүннү рок урсгалын “The HU” хамтлаг нь Австралийн Мелбурн, Брисбэн, Аделэйд, Сидней хотуудад тоглолтоо […]

Элчин сайд Д.Даваасүрэн Д.Кингтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын харилцаа хариуцсан ерөнхий менежер Демус Кингтэй уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийнтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 7 дугаар сарын 28-нд Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 12-нд зохион байгуулах “Mongolia Update” эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ДЭЭДЛЭН ЗАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигт “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн […]

АВСТРАЛИ ДАХЬ КОВИД-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

1. КОВИД-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал Австрали Улсад КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 хувилбарын тархалт сүүлийн үед эрс нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн тоо болон нас баралтын тоо тогтмол өсч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй түвшинд хүрээд байна. Австралийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр өнгөрсөн 24 цагийн дотор […]

Ёслолын арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой болон Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Канберра хотноо […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын амралтын өдрүүд буюу 2022 оны 7 дугаар сарын 11-нээс 15-нд тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Баярын өдрүүдээр яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2022 оны 7 дугаар […]