Мэдээ

АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД!

“Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолоор “Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г батлан америк доллароор тогтоож, суугаа орны валютад хөрвүүлэн хэрэгжүүлэхийг нийт Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл болгосон байдаг. Өнөөдрийн байдлаар австрали долларын америк доллартай харьцах ханш өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тус ЭСЯ үйлчилгээний […]

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Монгол Улсын хэд хэдэн иргэн тус ЭСЯ-нд хандан Монгол Улсын иргэн С.М-ээр зуучлуулан Hela Bent Mohsen гэсэн эзэнтэй “Aladin services” компанид ажилласан цалингаа авч чадахгүй байгаа талаар өргөдөл хүсэлтээ ирүүлээд байна. Иймд иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, уг этгээд, түүний зуучлагчид ажил санал болгосон тохиолдолд нухацтай бодож шийдвэр гарган, аливаа гэмт хэргийн хохирогч болохоос […]

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламентын гишүүдтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Парламент дахь Хойд болон төв Азийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Грег Оконнор, Мелисса Лий, гишүүн Тодд Маллер нартай 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тэрээр мөн Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Америк, Азийн асуудал хариуцсан орлогч […]

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Амбан захирагч Синди Кирод 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Амбан захирагч Синди Кирод уламжилж, Шинэ Зеланд Улс нь Монгол Улсын Энэтхэг-Номхон далайн […]

Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Родни Харристай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. […]

“Алдарт эх”-ийн одон гардуулав

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэн Адъяагийн Саранзаяа, Даш-Юндэнгийн Янжинлхам, Доржхандын Пагмадулам нарт баяр хүргэж, одонг нь гардуулав. Энэхүү хүндтэй одонгоор энгэрээ мялаасан ээж нартаа болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон […]

Элчин сайд Д.Даваасүрэн Пол Сингертэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 9-нд Австралийн Амбан захирагчийн Тамгын газрын дарга Пол Сингертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Австралийн олон нийтийн “SBS” радио, телевизийн удирдлагатай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 7-нд Австралийн олон нийтийн “SBS” радио, телевизийн Контент хариуцсан захирал Дэвид Хуа болон түүний багтай уулзаж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд монгол кино, контент гаргах, “SBS Mongolian” радиогийн үйл ажиллагааг өргөтгөх, цар хүрээг тэлэх, МҮОНРТ-тэй холбоо тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлэх зэрэг асуудлаар ярилцав. Уулзалтад “SBS […]

Элчин сайд Д.Даваасүрэн Сидней хотод ажиллав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 6-нд Сиднейн их сургуулийн Дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Катрин Рефшож, Гадаад харилцаа хариуцсан захирал Аманда Саян, Гадаад оюутны асуудал хариуцсан захирал Тим Фийлд, Оюутан солилцоо хариуцсан захирал Фиона Уаят нартай уулзаж, Австралийн Засгийн газрын “Шинэ Коломбо” хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, хоёр талын оюутан солилцоог нэмэгдүүлэх, их сургууль […]

Элчин сайд Күинсландын их сургуулийн Хөдөө аж ахуйн сургууль, “Thiess” компанийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 3-нд Күинсландын их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн декан Нийл Мензиестэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” санаачилгыг танилцуулж, Засгийн газрын “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, судлаачид солилцох асуудлаар […]