Жолооны үнэмлэхний орчуулга, баталгаажуулалт

ЭСЯ-нд Монгол Улсын жолооны үнэмлэхний баталгаат орчуулга хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

  1. Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч  Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
  2. Жолооны үнэмлэх эх хувиар
  3. Гадаад паспортын хуулбар
  4. Өөртөө хаягласан буцах дугтуй
  5. Үйлчилгээний хураамж: 16 австрали доллар