Гэрлэлт бүртгүүлэх тухай

Гэрлэх хос гэрлэлт бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд биечлэн ирж, гэрлэлтээ бүртгүүлнэ.

Үүнд:

  1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.
  2. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг тус тусдаа гаргана. Өргөдөлд гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бичин гарын үсэг зурсан байна.
  3. Иргэний үнэмлэх, гадаад паспорт,
  4. Өмнө нь гэрлэж байгаагүй бол энэ тухай лавлагаа, хэрэв гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /эх хувиар/,
  5. Эрүүл мэндийн шинжилгээ: ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байна/
  6. Австрали Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн тохиолдолд эдгээр  шинжилгээг шаардахгүй бөгөөд Австралийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
  7. Гэрлэлт бүртгүүлэхэд хоёр талын гэрч байлцуулна.
  8. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар.